Бидэнд нөөц дэлхий гэж байхгүй

мир

Фото с сайта bezgranic.info

Хүн төрлөхтөн хамгийн сайхан амттанг, тансаг орд харшийг, хамгийн ухаалаг эд зүйлсийг, хамгийн хүчтэй зэр зэвсгийг, хамгийн сайн муу санааг тэр ч байтугай сансар огторгуй дахь хиймэл дагуулыг бүтээж, үзэшгүй муухай эмэгтэйг үзэсгэлэн төгөлдөр болгох ид шидийг олсон ч хэзээ ч бид нөөц дэлхийг бүтээж чадахгүй газар дэлхийдээ захирагддаг улс. Бид хүнээс хүн бүтээх ухааныг бурханаас эсвэл хаа нэгтээгээс олсон ч устгаж бас болох бяр чадлыг мянган аргаар туршиж олсоноосоо илүү алдах ухаанд суралцаж, оюун ухаан хүрэхгүй бүхэнрүүгээ тэмүүлсээр байна.

 Нэгэн удаа далай ламаас бяцхан охин “ Хэрвээ бурхан гэж байдаг юм бол яагаад хүүхдүүдийг зовохыг тэр зөвшөөрдөг юм бэ ?” гэж асуухад охинд хэлэх хариулт далай ламд олдоогүй гэдэг. Үүн шиг бид хэзээ ч зөв хариултыг нь олж чадахгүй хөөрөгдөл дунд юунд дуугаа өндөрсгөж, буугаа урдаа барина вэ ? Хэдий өөрийн асуултынхаа хариултыг авч чадаагүй байгаа ч бурхан  бий гэдэгт итгэсээр буй бяцхан охин шиг мянга мянган үрс энхтайван үргэлж  гэрийнх нь үүдэнд тэднийг хамгаалж байдаг гэдэгт  найдсаар байна. Хүн төрлөхтөн бидэнд нөөц дэлхий гэж байхгүй.

Отгонбаярын Ганчимэг